Норвегийн цаначин Олимпын 9 дэх алтан медалиа хүртлээ
Йоханнес Клэбо © Lise Åserud (NTB)

Норвегийн цаначин Олимпын 9 дэх алтан медалиа хүртлээ


   Италид болж буй Өвлийн Олимпын эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын 4х7,5 километрийн буухиа төрөлд өчигдөр Норвеги, Франц, Италийн багууд эхний гурван байранд шалгарлаа. Норвегийн багийн тамирчин Йоханнес Клэбо энэ уралдаанд түрүүлж алтан медаль авснаар Өвлийн Олимпоос 9 алтан медаль хүртсэн түүхэн амжилтын эзэн болов. 29 настай Й.Клебо Милан-Кортинагийн Олимпоос 4 дэх алтан медалиа хүртэж буй нь энэ болж байна. Өнгөрөгч долоо хоногт тэрбээр мөн ойрын зайн сонгодог, 10 километрийн зайн уралдаан, скиатлоны төрөлд түрүүлсэн юм. Одоо Й.Клебо багийн ойрын зайн уралдаан, бөөн гараатай уралдаан, сонгодог тэшилтийн 50 километрийн зайн төрөлд өрсөлдөх бөгөөд алтан медалийнхаа тоог нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Үүнээс өмнө Өвлийн Олимпоос хамгийн олон буюу 8 медаль хүртсэн амжилтын эзэд нь түүнтэй нутаг нэгт биатлонч У.Бьорндален, цаначин Б.Дэли, М.Бьорген нар байв.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.