Монголд Хятадын өвлийн аялал жуулчлалыг сурталчлах арга хэмжээ боллоо
Монгол дахь Хятадын соёлын төв, Монголын Аялал жуулчлалын холбоо хамтран өнгөрөгч баасан гарагт Хятадын өвлийн аялал жуулчлалын маршрут болон бүтээгдэхүүнийг танилцуулах арга хэмжээ зохион байгууллаа. “Сайн байна уу! Хятад орон” нэртэй энэ арга хэмжээнд Засгийн газар болон аялал жуулчлалын холбоо, компаниудын төлөөлөл бүхий 100 орчим хүн оролцжээ. Энэ үеэр Хятадаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Ли Жи тус улсын хойд бүс нутаг болох Өвөр Монгол, Харбин дахь өвлийн аяллын маршрутуудыг танилцуулсан байна. Мөн “Сайн байна уу! Хятад орон” аялал жуулчлалын үйлчилгээний аппликейшн болон Хятадын аялал жуулчлалын гадаад сурталчилгааны цахим платформыг манайд албан ёсоор танилцуулжээ. Арга хэмжээний үеэр өвлийн гэрэл зураг, Хаврын баярын чимэглэлүүдээр үзэсгэлэн гаргасан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







