Жороо морины уяачдад цол олгоно
Өчигдөр болсон Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурлаар, болзол хангасан хурдан морь, жороо морины уяачид, үндэсний шагайн харваачдад улсын цол олгуулахаар шийдвэрлэж энэ асуудлыг Монгол улсын ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон байна. Хурдан морины салбар хорооны орлогч дарга Г.Ялалтын хэлснээр, жороо морины уяачдад цол олгоогүй 14 жил болжээ. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.3-т “Үндэсний их баяр наадмаар улсын цолны болзол хангасан хурдан морины уяач, жороо морины уяач, үндэсний шагайн харваачдад цол олгоно” хэмээн заасан байдаг. Мөн хурлаар баяр наадам зохион байгуулах төсөв, хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулах, гадаад улсад зохион байгуулах баяр наадмын ажлын хэсэг гаргах гэх мэт 40 гаруй асуудлыг хэлэлцсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







