Үндэсний баялгийн сангийн хөрөнгө 2026 онд 9.6 их наяд төгрөгт хүрнэ
Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хурал. 2026.02.04 © Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба

Үндэсний баялгийн сангийн хөрөнгө 2026 онд 9.6 их наяд төгрөгт хүрнэ


   Монгол улсын Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрөөд байгааг, өчигдөр болсон Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хурал дээр мэдээллээ. Улмаар тус сангийн хөрөнгө энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байгааг албаны хүмүүс онцолжээ. Хуулийн дагуу 2030 он хүртэл уг сангийн хөрөнгөнөөс ямар нэг зарцуулалт хийхгүй бөгөөд энэ нь эрүүл мэнд, боловсрол, ипотекийн зээлийн санхүүжилт зэрэг нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодит хэрэгцээтэй нийцэж байгаа эсэхийг бодлогын түвшинд нягтлах шаардлагатайг уг хурлаар хөндөж ярилцсан байна. Үндсэн хуулинд “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байж, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх” хэмээн заасныг бодит ажил хэрэг болгох Засгийн газрын зорилтыг дэмжиж, хамтран ажиллаж буй аж ахуйн нэгжүүдэд ерөнхий сайд Г.Занданшатар талархал илэрхийлжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.