Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замыг есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахыг даалгав
Засгийн газрын хуралдаан. 2026.02.04 © Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замыг есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахыг даалгав


   Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай автозамын бүтээн байгуулалтын ажлын талаар хэлэлцээд, уг төслийг эрчимжүүлж, концессын гэрээний хугацааг өөрчлөлгүй 2026 оны есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Концесс эзэмшигч “Тал нутгийн хөгжлийн зам” ХХК төслийн ажлыг гэрээний хугацаанд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулаагүй тохиолдолд концессын гэрээг цуцлах асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ гэдгийг мөн анхааруулсан байна. Засгийн газрын 2018 оны 229 дүгээр тогтоолоор эрх олгосны дагуу Үндэсний хөгжлийн газар “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто зам төсөл”-ийн концессын гэрээг “Тал нутгийн хөгжлийн зам” ХХК-тай 2019 оны гуравдугаар сард байгуулсан юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.