Японы нэгэн кафе хаагдсан тухай мэдэгдлээ хятад хэлээр хэрхэн илэрхийлэв?

Японы нэгэн кафе хаагдсан тухай мэдэгдлээ хятад хэлээр хэрхэн илэрхийлэв?


   Японы алдартай кофены франчайз болох Tully's Coffee” кафе өнгөрсөн сарын 23-ны өдөр Токио дахь Акихабара салбараа хааж, хаалган дээрээа англи, солонгос, хятад хэлээр мэдэгдэл бичиж байршуулжээ. Ингэхдээ англи, солонгос хэлээр "Манай кафе нэгдүгээр сарын 23-наас хаагдаж байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд биднийг дэмжиж, манайхаар үйлчлүүлсэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье" гэсэн эелдэг үгс, инээмсэглэсэн эможийн хамт үлдээжээ. Харин хятад хэлээр зөвхөн "Хаалттай. Орохыг хориглоно" гэж бичсэн байна. Энэ талаар Тайванийн TVBS телевиз мэдээлсний дараа тус кафе гадаад хэл дээрх мэдэгдлүүдээ устгажээ. Сүүлийн үед Хятад, Японы харилцаа ихэд хурцдаж байна. Өнгөрсөн сарын 26-ны өдөр болсон телевизийн нэвтрүүлэгт Японы ерөнхий сайд Такаичи Санаэ "Хэрэв Тайваньд ямар нэгэн ноцтой зүйл тохиолдвол бид тэнд суугаа япон, америк иргэдийг аврахаар очих болно” хэмээн мэдэгдэж, Тайваньд онцгой байдал үүссэн тохиолдолд АНУ-тай хамтарсан арга хэмжээ авахаа илэрхийлсэн юм. Үүний хариуд Хятад улс Японы далайн гаралтай бүтээгдэхүүний импортыг хориглох, аяллын хязгаарлалт тогтоох, япон жүжиг, киног гаргахгүй байх зэргээр хариу арга хэмжээ аваад буй. Түүгээр үл барам удахгүй болох Сар шинийн баярын амралтаар Япон руу аялахгүй байхыг анхааруулжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.