Канад улсын Гадаад хэргийн яамны тэтгэлэг зарлагдлаа
Канад улсын Гадаад хэргийн яамнаас хэрэгжүүлдэг “Хөгжлийн төлөөх тэтгэлэг ба боловсролын солилцооны хөтөлбөр”-ийг албан ёсоор зарлалаа. Уг хөтөлбөрт энэ жилээс эхлэн Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудаас Монгол улсыг хамруулахаар шийдвэрлэсэн байна. Ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих, мөн Канад-Монголын иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой энэ хөтөлбөрийн хугацаа бакалавр 4, 8 сар, магистр/доктор 4 болон 5-6 сар юм. Тэтгэлэгт виз, суралцах болон ажиллах зөвшөөрлийн төлбөр, хоёр талын нислэгийн тийз, эрүүл мэндийн даатгал, амьжиргааны зардал (байр, орон сууц, хүнс), нийтийн тээвэр, ном, хичээлийн хэрэгслийн зардал багтжээ. Тэтгэлэг горилогч нь Монгол улсын их, дээд сургуульд үндсэн ангид суралцаж буй оюутан байх бөгөөд суралцаж буй сургууль нь Канадын хүлээн авагч сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй байх шаардлагатай. Дэлгэрэнгүйг мэдээллийг EduCanada - SEED Scholarship холбоосоор нэвтэрч үзнэ үү.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







