“Windows 11” нэг тэрбум хэрэглэгчтэй болов
“Microsoft” корпорацийн “Windows 11” үйлдлийн системийн хэрэглэгчдийн тоо нэг тэрбумд хүрсэн талаар технологийн мэдээллийн “Verge” сэтгүүл мэдээллээ. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд албан ёсны хэрэглэгчдийн тоо 45 хувиар өссөн хэмээн “Microsoft”-ын ерөнхий захирал Сатья Наделлагийн хэлснийг “Verge” эш татсан байна. “Windows 11” нь “Windows 10”-ыг бодвол илүү богино хугацаанд энэ үзүүлэлтэд хүрсэн бөгөөд худалдаанд гарснаасаа хойш 1576 дахь хоног дээрээ ийнхүү нэг тэрбум хэрэглэгчтэй болсон бол “Windows 10” ийм болоход 1706 өдөр зарцуулж байв. “Microsoft” анхандаа “Windows 11”-ийг гурван жилийн дотор нэг тэрбум хэрэглэгчтэй болно хэмээн амлаж байсан боловч явцын дунд энэ амлалтаа өөрчилсөн билээ. Гэхдээ дэлхийн зах зээлд “Windows 10”-ын эзлэх хувь өндөр байгаа бөгөөд өчигдрийн байдлаар 44,6 хувь байсан төдийгүй цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







