Хамба Д.Жавзандорж Кэмбрижийн их сургуульд зочлов
Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Жавзандорж Кэмбрижийн их сургуулийн Буддын нийгэмлэгийн урилгаар өнгөрсөн амралтын өдрүүдэд тус сургуульд зочилж сургууль, номын сангийн үйл ажиллагаатай танилцан судлаачид, оюутнуудын төлөөлөлтэй уулзлаа. Улмаар тус нийгэмлэгээс “Буддын шашин дахь энэрэнгүй сэтгэлийг бясалгах нь” сэдэвт илтгэл, ярилцлагыг зохион байгуулжээ. Хамбын илтгэлд Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэн судлаачид, оюутнууд, мөн Кэмбриж хотноо ажиллаж, амьдардаг монголчуудын төлөөлөл оролцсон байна. Илтгэлийн үеэр оролцогчид хамба ламаар хөтлүүлэн 10 минутын бясалгал хийсэн бөгөөд төгсгөлд нь талууд санал бодлоо хуваалцан чөлөөт яриа өрнүүлжээ.




ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







