Итали: Өндөр гэгээний бүтээлийн үзэсгэлэн Ромд нээгдэв
Занабазарын бүтээл “Borghese” галерейд © Итали улсад суугаа Монгол улсын Элчин сайдын яам

Итали: Өндөр гэгээний бүтээлийн үзэсгэлэн Ромд нээгдэв


   Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойн хүрээнд Италийн нийслэл Ром хотын “Borghese” галерейд “Монголоос Барокко ертөнц рүү” (Della Mongolia al Barocco Globale) үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэнг Монгол улсаас Итали улсад суугаа Элчин сайд Ц.Нарантунгалаг, “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун, “Borghese” галерейн захирал Франческа Каппеллетти нар нээж үг хэлсэн байна. Монгол улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад бүртгэлтэй “Ногоон дарь эх” хүрэл цутгамал болон “Өндөр гэгээн Занабазар” хүрэл цутгамал зэрэг бүтээлийг уг үзэсгэлэнд нэг сарын турш нийтэд үзүүлэх бөгөөд дараа нь Турин хотын Дорно дахины урлагийн музейд дөрөвдүгээр сарын 7 хүртэл “Занабазар: Тал нутгийн мэлмий” үзэсгэлэнд дэлгэх ажээ. Энэ өдөр мөн “Чингис хаан” музей болон Италийн Соёлын өвийн хүрээлэн хоорондын хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурсан байна.

Үзэсгэлэнгийн албан ёсны зурагт хуудас

Чингис хаан үндэсний музейн захирал С.Чулуун, Итали улсад суугаа Элчин сайд Ц.Нарантунгалаг, "Borghese галерейн захирал Ф.Каппеллетти нар.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.