Хятадын компани Улаанбаатар-Шанхайн чиглэлд шууд ниснэ
Хятадын Шанхай хотод төвтэй “Spring Airlines” компани Улаанбаатар-Шанхай чиглэлд шууд нислэг нээхээр төлөвлөж байгаагаа танилцууллаа. Компанийн маркетинг, төлөвлөлтийн баг энэ өдрүүдэд манай улсад ажиллаж, зорилтот зах зээлийн аялал жуулчлалын компаниуд, аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаа, хамтын ажиллагааны боломжоо танилцуулжээ. Шууд нислэг нээгдвэл БНХАУ болон бусад улсаас Монгол улсад зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж, аялал жуулчлалын урсгал идэвхжих юм. “Spring Airlines” компани нь 2025 оны байдлаар 134 агаарын хөлгөөр дэлхийн 12 улс руу нийт 50 чиглэлд нислэг үйлдэхийн зэрэгцээ аялал жуулчлалын тур операторын үйлчилгээ үзүүлдэг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







