Гавж Д.Нямсамбуу сагсан бөмбөгийн Бүх оддын тоглолтод оролцоно

Гавж Д.Нямсамбуу сагсан бөмбөгийн Бүх оддын тоглолтод оролцоно


   Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын Бүх оддын тоглолт өнөөдөр, маргааш хоёр өдөр “MBank Arena”-д болно. Тоглолтын үеэр залуу тамирчдын халз тэмцээн, холын зайн шидэлт, ур чадварын тэмцээн, Холимог оддын тоглолт, эрэгтэй, эмэгтэй Бүх оддын тоглолтыг зохион байгуулах ажээ. Холимог оддын тоглолтод урлаг, спорт, нийгмийн салбарын зүтгэлтэн 22 хүн хоёр баг болж өрсөлдөх бөгөөд багуудыг улсын арслан Э.Батмагнай, Б.Орхонбаяр нар ахална. Э.Батмагнайгийн багт улсын харцага Б.Зоригтбаатар, гавж Д.Нямсамбуу, жүжигчин Х.Цасчихэр, Э.Мөнхтөр, артист Rutuu, шатрын Их мастер С.Билгүүн, Б.Мөнгөнтуул, Паралимпын аварга У.Сүрэнжав, холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ, мисс Ц.Аззаяа нар багтсан бол Б.Орхонбаярын багт Youtuber Б.Түшиг, аймгийн арслан Д.Алтанцоож, контент бүтээгч Ким Бү Ёон, шог зураач С.Цогтбаяр, жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер А.Адьяасүрэн, холимог тулаанч Б.Энх-Оргил, мисс Э.Номинзул, шатрын Их мастер Т.Мөнхзул, жүжигчин П.Эрдэнэзаан, залуу тамирчин Э.Булгантамир нар багтсан байна. Залуу тамирчдын тэмцээн, цагариган дээрээс довтлох тэмцээн, Холимог оддын тоглолт өнөөдөр болох бол, Бүх оддын тоглолт, ур чадварын болон гурван онооны шидэлтийн тэмцээн маргааш болно.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.