Монгол, Өмнөд Солонгос, Японы их сургуулиуд хамтран Олон улсын эрүүгийн шүүхэд туслах нийгэмлэг байгуулна

Монгол, Өмнөд Солонгос, Японы их сургуулиуд хамтран Олон улсын эрүүгийн шүүхэд туслах нийгэмлэг байгуулна


   Олон улсын эрүүгийн шүүхийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Монгол, Өмнөд Солонгос, Японы 10 их сургууль хамтарч академик нийгэмлэг байгуулахаар болсон талаар Японы “Yomiuri” сонин мэдээлэв. Дайны гэмт хэргийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тус нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Токио хотын Кэио их сургуульд байрлах бөгөөд хэтдээ Олон улсын эрүүгийн шүүхийн Ази тив дэх оффис болох зорилготой гэнэ. Тэд Олон улсын эрүүгийн шүүхийг мэдээлэл, хүний нөөцөөр хангах, олон орны хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгөх, тус шүүхэд Азийн орны төлөөллийг нэмэгдүүлэхэд туслахыг зорьж байна. Уг санаачилгыг гаргасан 10 их сургуулийн нэг нь МУИС бол дөрөв нь Өмнөд Солонгос, тав нь Японых юм. Тодруулбал, Японы талаас Кэио, Дошиша, Киото, Хитоцүбаши, Үцүномияа, Өмнөд Солонгосын талаас Сөүлийн их сургууль тэргүүтэй дөрвөн их сургууль хамтарчээ. Уг нийгэмлэг ирэх хоёрдугаар сараас бэлтгэл ажлаа хангаад дөрөвдүгээр сард албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхлэх аж. Мөн Олон улсын эрүүгийн шүүхээр дамжуулан Европын холбооноос үйл ажиллагааны санхүүжилт авахаар болсон байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.