"Jaadugar: A Witch in Mongolia" анимэ ирэх оны зургаадугаар сард гарна

"Jaadugar: A Witch in Mongolia" анимэ ирэх оны зургаадугаар сард гарна


   Японы алдарт “Science SARU” анимэ студи Улаан лоолийн шөл буюу Tomato Soup нэрээр алдаршсан манга зохиолчийн “Монгол дахь шулмын амьдрал” мангагаар хийсэн телевизийн олон ангит анимэг ирэх 2026 онд "Jaadugar: A Witch in Mongolia" нэрээр олон улсад гаргахаар болсон билээ. Тэгвэл ирэх оны зургаадугаар сард албан ёсоор тийзэр бичлэг болон зургийг нь цацаж, улмаар нээхээр болжээ. Уг манга нь XIII зууны Монголын тухай өгүүлдэг түүхэн сэдэвт бүтээл юм. Бүтээлд Өгэдэй хааны хоёрдугаар хатан Дөргэнэ, түүний перс шивэгчин Фатимагийн тухай өгүүлдэг ажээ. Анимэ бүтээгчдийн багт ерөнхий найруулагчаар Наоко Ямада, найруулагчаар Абэл Гонгора, дүрийн дизайнер, анимэшний найруулагчаар Кэничи Ёшида, хөгжмийн зохиолчоор Коширо Хино, цувралын зохиогчоор Каничи Като нар ажиллаж байна. “Монгол дахь шулмын амьдрал” манга нь 2022 онд “Apple Books” дээр шилдгээр шалгарч байсан бөгөөд 2021 оноос хойш 2025 оны дөрөвдүгээр сар хүртэл таван цуврал болсон ажээ. "Jaadugar: A Witch in Mongoliа" анимэ нь Японд "Асахи" телевизээр гарна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.