Өвөр Монголын гадаад худалдаа Хятадын дундаж хэмжээнээс давав

Өвөр Монголын гадаад худалдаа Хятадын дундаж хэмжээнээс давав


   Хятад улсын Гаалийн газраас гаргасан статитистик мэдээгээр 2025 оны 1-11 дүгээр сард Өвөр Монголын гадаад худалдааны импорт, экспортын хэмжээ 196.33 тэрбум юаньд хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.2, улсын дундаж хэмжээнээс 0.6 хувиар өндөр үзүүлэлт юм. Тодруулбал, экспорт нь 79.37 тэрбум, импорт нь 116.96 тэрбум юань болсон байна. Үүнд, Баяннуур, Улаанхад, Хөххот зэрэг хотуудын гадаад худалдаа 11 дүгээр сард дүнгээрээ өссөн нь чухал нөлөө үзүүлсэн аж. Мөн энэ 12 дугаар сард ч гадаад худалдааны эргэлт нь өндөр байгаа талаар мэдээлэв. Импорт нь 21.16, экспорт нь 9.45 тэрбум юаньд хүрчээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.