Төрийн банк мэдээллийн аюулгүй байдлын стандартыг дахин хангалаа

Төрийн банк мэдээллийн аюулгүй байдлын стандартыг дахин хангалаа


   Энэтхэгийн “SIS Certification PVT”, Монголын “Эй Би Эс сертификейшн” компанийн өнгөрсөн сард хамтран хийсэн аудитаар Төрийн банк мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO/IEC 27001:2022 стандартыг бүрэн хэрэгжүүлж байгааг дахин баталгаажуулжээ. Улмаар энэ сарын 12-ны өдөр сертификатаа гардан авч, Төрийн банк харилцагчийн мэдээллийн нууцлалыг хангах, эрсдэлийг бууруулах тал дээр салбартаа манлайлан ажиллаж байгаагаа бататгав. Мөн мэдээллийн аюулгүй байдлын соёл төлөвшүүлж, холбогдох хууль журмыг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж байгааг баталгаажуулагч байгууллагуудын зүгээс тодотгосон байна. Төрийн банк нь анх байгуулагдсан цагаасаа харилцагчийн мэдээллийг хамгаалж, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад онцгойлон анхаарч ирсэн бөгөөд төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын PCI-DSS (Payment Card Industry Data Security Standard) олон улсын стандартыг анхлан нэвтрүүлж байсан билээ. Цаашид Төрийн банк мэдээллийн аюулгүй байдлын стандартын хүрээнд шаардлагатай шинэчлэлт сайжруулалтыг тухай бүр хийж харилцагч, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч байгууллагуудын итгэлцлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар зорьж байгаа аж.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.