Дунд ангийнхны хичээлийг цахимд шилжүүлэхээр шийдвэрлэлээ
Эрүүл мэндийн яамны Томуу, томуу төст өвчний үед хариу арга хэмжээ авах Тохиолдлын удирдлагын баг өнөөдөр хуралдаж томуугийн тархалтын нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцжээ. Томуугийн тархалтын тандалтын 2025 оны 47 дугаар долоо хоногийн мэдээгээр, өмнөх долоо хоногтой харьцуулахад 0-4 насныхны өвчлөл 0.5-1.5 хувь буурсан бол 5-14 насныханд 2.3–2.4 хувь, 65 болон түүнээс дээш насныханд 0.1 хувь нэмэгдсэн байна. Эдгээр үзүүлэлт нь халдварын өсөлт цаашид үргэлжлэх төлөвтэй байгааг харуулж байгаа тул сургуулийн дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж Тохиолдлын удирдлагын тогтолцооны баг дүгнэжээ. Иймээс Боловсролын сайдын 11 дүгээр сарын 27-нд гаргасан тушаалын дагуу нийслэлийн бүх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн хичээлийг тодорхой хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр хэвээр хэрэгжихээр болсон байна. Ингэснээр 1-5 дугаар ангийн сурагчид 12 дугаар сарын 8-наас 12-ныг дуустал танхимаар, 6-9 дүгээр ангийн сурагчид 12 дугаар сарын 8-наас 12-ныг дуустал цахимаар хичээллэхээр боллоо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







