Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австри улсад айлчилж байна
Итали улсад ерөнхийлөгч У.Хүрсэлсүхийн 12 дугаар сарын 1-4-нд хийсэн айлчлалын үеэр.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австри улсад айлчилж байна


   Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австри улсын Европ, олон улсын харилцааны сайд Беате Майнл-Райзингерийн урилгаар тус улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Б.Батцэцэг Б.Райзингертэй хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохын зэрэгцээ Вена хотод болж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Сайд нарын зөвлөлийн 32 дугаар уулзалтад оролцож, бие даасан институтийн удирдлага, гишүүн орнуудын төлөөлөгчидтэй хоёр талт уулзалт хийнэ. Монгол, Австри улс 1963 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэхүү айлчлал нь Гадаад харилцааны сайдын түвшинд 1992 оноос хойш хэрэгжиж буй анхны айлчлал юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.