Монголын анхны зэсийн үйлдвэрийг байгуулахад 772 сая доллар зарцуулна
Монгол улсад байгуулахаар 1980-аад оноос хойш ярьсан ч өнөөг хүртэл ажил хэрэг бололгүй явж ирсэн зэс боловсруулах үйлдвэр байгуулах ажил гараанаас гарсныг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өчигдөр зарлалаа. Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд зэс боловсруулах үйлдвэрийн дүрмийг шинэчилж, “Зэс боловсруулах цогцолбор” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг томилж, үйлдвэрийн ТЭЗҮ-ийг эцэслэн батлуулсан байна. С.Бямбацогтын хэлснээр, зэс хайлуулах үйлдвэр байгуулахад нийт 772 сая долларын хөрөнгө зарцуулах бөгөөд үйлдвэрийг хоёр жилийн дотор барьж ашиглалтад оруулахаар тооцоолж байгаа ажээ. Үйлдвэр ашиглалтад орсноор катодын зэсээс гадна стандарт зэс, алтан гулдмай, мөнгөн гулдмай, хүхэр, түүхий никель, сульфат гэхчлэн нийт долоон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн жилдээ 1.1 тэрбум ам долларын борлуулалт хийнэ. Төслийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зарлаж, аль болох олон өрсөлдөгчийг оролцуулахаар Засгийн газар төлөвлөжээ. Энэ асуудлыг Засгийн газар ирэх долоо хоногт хэлэлцэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







