Монголд шинэ театр үүд хаалгаа нээнэ

Монголд шинэ театр үүд хаалгаа нээнэ


   “Гурван сүүдрийн театр” хэмээх өвөрмөц нэртэй театр байгуулагдаж буйгаа зарлан анхны уран бүтээлээрээ зохиолч Б.Сүнжидмаагийн “Хөх тойрог” экзистенциалист драмын жүжгийг сонгожээ. Жүжгийн ерөнхий найруулагч И.Оюун-Эрдэнэ “Хөх тойрог”-ийг “Нийгэм, нийтэд хүлээн зөвшөөрөгдөх гэсэн хүний оршихуйн дотоод хашхираан, дотоод тэмцэл, дотоод зөрчил хэмээн тодорхойлж байна. “Хөх тойрог” жүжгийн төслийг МЗХ-ын дэд ерөнхийлөгч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Ж.Нямаа санаачилж “Гурван сүүдрийн театр”-ын нээлтийн үзвэр болгохоор хамтран ажиллаж байгаа бөгөөд жүжгийн агуулга, үзэл санаагаар дамжуулан, нийгэмд тулгамдаад буй гэр бүл төлөвлөлт, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт гэсэн гурван сэдвийг хөндөж, хэлэлцүүлэг өрнүүлж, хэлэлцүүлгээс гарсан санал санаачилгыг цаашдын ажилдаа тусгахыг зорьж байгаа аж. Шинэ театрын үүсгэн байгуулагч нь МЗЭ-ийн шагналт зохиолч О.Элбэгтөгс юм. Тэрбээр 2025 онд Соёлын яам, УДЭТ, МЗЭ-ээс зарласан жүжгийн зохиолын улсын уралдаанд “Хүүхэд залуучууд”, “түүхэн” гэх хоёр номинацид шагнал хүртсэн билээ


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.