Завханд шархадсан хунг Увсад хүргэхээр болжээ

Завханд шархадсан хунг Увсад хүргэхээр болжээ


   Завхан аймгийн Яруу сумын иргэн, мэдээлэл холбооны ажилтан Б.Санжжамц аймгийнхаа Хатавчийн даваанаас өнгөрөгч 11 дүгээр сарын 8-ны өдөр тас шувуунд бариулж шархадсан хун олж сумын байгаль орчны байцаагч нарт авчирч өгчээ. Улмаар Фэйсбүүк дэх түүний “Яруухан Яруу нутгийнхан” группт оруулсан мэдээллийг Увс аймгийн Дөргөн сумын Хатан нуурын байгаль хамгаалагч нар олж үзээд, уг хунг Хатан нуурт өвөлждөг хунгийн сүрэгт нийлүүлэхээр болсон байна. Шархадсан шувуу нь Хаг нуураас саяхан буцсан 80 гаруй хунгийн сүргээс үлдэж хоцорчээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.