images

2022 оны Азийн хамгийн баян таван хүн

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-12-23


     “Forbes сэтгүүлээс энэ онд Ази тивийг хөрөнгө чинээгээрээ тэргүүлсэн таван хүний нэрийг зарлалаа. Энэ жилийн Азийн тэргүүн баянаар 133.9 тэрбум долларын хөрөнгөтэй Энэтхэгийн “Адани” группийн үүсгэн байгуулагч, захирал Готам Адани тодорчээ. Мөн тэрбээр дэлхийн тэрбумтнуудын гуравдугаарт эрэмбэлэгдэж буй бөгөөд түүний ард жагссан Азийн тэрбумтнуудаас даруй 100 тэрбум доллароор их хөрөнгөтэй байна. Г.Адани энэ жил 55.1 тэрбум долларын орлого олсон юм. Харин Азийн хоёр дахь чинээлэг хүнээр 18.6 тэрбумын хөрөнгөтэй Индонезийн нүүрсний хаан гэгддэг Ло Так Квон нэрлэгдлээ. Тэрээр нийт хөрөнгөөрөө гуравдугаарт орох ч энэ жил 16 тэрбумын ашиг олсон тул ийн хоёрдугаарт жагсжээ. Гуравдугаарт Хятадын тэрбумтан, цахим худалдааны аварга “Pinduoduo”-гийн захирал Колин Жен Хуан орлоо. Түүний үндсэн хөрөнгө 31.6 тэрбум доллар бөгөөд энэ жил 11.1 тэрбумыг олжээ. Тэгвэл дөрөв дэх тэрбумтнаар мөн л Хятадын Ву И Лин тодорлоо. Түүний хөрөнгө 6.8 тэрбум доллар бол энэ жил 4.1 тэрбум доллар олжээ. Харин тавдугаарт Энэтхэгийн “RJ” корпорацийн ерөнхийлөгч Рави Жайпуриа 9.3 тэрбум долларын хөрөнгө, 3.9 тэрбум долларын ашгаараа эрэмбэлэгдэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.