Бат хааны тухай бичсэн Казахстаны зохиолчийн роман удахгүй хэвлэгдэнэ
Казахстаны зохиолч Уларбек Далейулы Чингис хааны ач хүү, Алтан ордны улсын эзэн Бат хааны тухай түүхэн роман бичсэнээ удахгүй хэвлүүлэх гэж байна. Өмнө нь Зүчи хааны тухай түүхэн роман бичсэн тэрбээр уг романаа бичиж байх үедээ олж цуглуулсан баримтдаа үндэслэн энэ номоо бичжээ. У.Далейулы энэ талаар Астана хотод болсон уншигчдын арга хэмжээн дээр зарласан аж. Ингэхдээ “Foliant Publishing House” компанитай гэрээ байгуулсан, шинэ роман ирэх 11 дүгээр сард уншигчдын гар дээр очно" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







