Монголд зургийг нь авсан Өмнөд Солонгосын кино 12 дугаар сард дэлгэцээр гарна

Монголд зургийг нь авсан Өмнөд Солонгосын кино 12 дугаар сард дэлгэцээр гарна


   Өмнөд Солонгосын найруулагч Ким Хюн Хюбын “God's Band” кино ирэх 12 дугаар сард дэлгэцнээ гарч эхлэх гэж байгааг “Studio Target” компани албан ёсоор зарлалаа. Хойд Солонгосын тухай өгүүлэх энэ киноны зургийг Монгол болон Унгарт өвлийн улиралд авчээ. Уг киноны гол дүрд жүжигчин Пак Сихү тоглож байгаа юм. Тэрбээр арван жил завсарласны дараа дахин кинонд тоглож байгаа тул “God's Band” үзэгчдийн хүлээлт их байгаа аж. Өмнө нь “Харбин” киноны зургийг мөн манай улсад өвлийн цагт авсан билээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.