Өмнөд Солонгосын “Oriental Brewery” компани Монголд 47000 мод тарьжээ

Өмнөд Солонгосын “Oriental Brewery” компани Монголд 47000 мод тарьжээ


   Жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт Монгол улсын мод тарих үндэсний өдөр тохиодог билээ. Энэ өдрийг тохиолдуулан Өмнөд Солонгосын “Oriental Brewery” компани 2010 оноос хойш манай улсад хэрэгжүүлж буй “Cass Hope Forest” төслийнхөө хүрээнд мод тарив. Тус компани өнгөрсөн 16 жилийн хугацаанд манай улсад 47 мянган мод тарьжээ. Энэ жил МУИС-ийн сайн дурын ажил хийдэг оюутнууд, “Green Asia” байгууллагынхан, нутгийн иргэдтэй хамтран энэ сарын 12, 13-ны өдөр 375 мод суулгасан байна. Ийнхүү Монгол улсыг цөлжилттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд тус байгууллага тусалсаар байна. 90 гаруй жилийн түүхтэй “Oriental Brewery” бол OB, “Dester”, “Cass” шар айргийг үйлдвэрлэгч компани юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.