Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Энэтхэг дэх төрийн айлчлал эхэллээ
Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг улсын ерөнхийлөгч Дроупади Мурму, ерөнхий сайд Нарендра Модигийн урилгаар тус улсад энэ сарын 13-16-ны өдрүүдэд төрийн айлчлал хийх гэж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын цагаар өнөө өглөө Шинэ Дели хот дахь Энэтхэгийн агаарын цэргийн “Палам” нисэх онгоцны буудалд буулаа. Түүнийг Энэтхэгийн Иргэний нисэх болон хамтын ажиллагааны яамны Төрийн сайд Мурлидхар Мохор, Монгол улсаас Энэтхэгт суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд нар угтаж авав. Энэ удаагийн төрийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд болж байгаа юм. Айлчлалаар хоёр улсын ерөнхийлөгч нар уулзахаас гадна ерөнхий сайд Нарендра Модитой албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Түүнчлэн Монгол, Энэтхэгийн бизнес форум зохиож, “Монголын сайхан орон” сэдэвт урлагийн тоглолт, гэрэл зураг, морин хуурын үзэсгэлэн толилуулах юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







