Монгол улс Хятадын Цаг уурын агентлагтай хамтран ажиллаж байна
Хятадын Цаг уурын агентлаг олон улсын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хиймэл оюун ухаан болон эрт сэрэмжлүүлгийн технологийг ашиглан, хөгжиж буй орнуудад гамшгаас хамгаалах бэлтгэл, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох явдлыг дэмжихээр болсноо зарлалаа. Ингэснээр Монгол, Этиоп, Пакистан, Соломоны арлууд, Жибутид тус улс дотооддоо хөгжүүлсэн эрт сэрэмжлүүлгийн системээ нэвтрүүлж хамтран ажиллаж эхэлсэн байна. Ингэхдээ техник, технологийн дэмжлэг үзүүлэхийн сацуу уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гамшигт өртөмтгий эдгээр улсад сургалт зохион байгуулжээ. Тус улсын Цаг уурын агентлаг өнгөрөгч долоодугаар сард MAZU нэрт хиймэл оюун ухаанаар тоноглосон цаг уурын системийг нэвтрүүлсэн аж. Урьдчилан сэргийлэх буюу эрт сэрэмжлүүлэх системийг орчин үеийн шинжлэх ухааны ололт, Хятадын уламжлалт цаг уур шинжих аргыг хослуулан уг бүтээсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







