Саудын Араб: Монголоос аваачсан хоёр идлэг шонхор 240 мянган долларын үнэ хүрэв

Саудын Араб: Монголоос аваачсан хоёр идлэг шонхор 240 мянган долларын үнэ хүрэв


   Саудын Араб улсад энэ сарын 2-12-ны өдрүүдэд Олон улсын шонхор, ан авын үзэсгэлэн боллоо. Энэ үеэр буюу аравдугаар сарын 7-нд шонхрын дуудлага худалдаа болоход Монголоос аваачсан хоёр идлэг шонхор 900 мянган саудын риял буюу 240 мянган долларын үнээр зарагдав. Рияд хотын Малхам дүүрэг дэх Үзэсгэлэнгийн төвд болсон уг дуудлага худалдаанд оролцогчид маш идэвхтэйгээр үнэ хаялцсан тухай SPA агентлаг мэдээлжээ. Дуудлага худалдаанд эхлээд нас бие гүйцсэн идлэг шонхор оруулан 200 мянган саудын риялаас үнэ хаялцуулахад 450 мянгад хүрчээ. Түүний дараа залуу идлэг шонхрыг 100 мянгаас эхлэн үнэ хаялцуулахад мөн л 450 мянга хүрсэн байна. Түүнчлэн энэ жилийн үзэсгэлэнгийн үеэр анх удаа монгол шонхрын тусгай бүс гаргажээ. Учир нь, монгол шонхор тус улс төдийгүй Арабын орнуудад алдартай юм. Үүний шалтгаан нь эрс тэс уур амьсгалтай нөхцөлд амьдрах чадвар сайтай, сургахад маш хурдан гаршдагт орших бөгөөд шонхроор авлагч сонирхогчид болон мэргэжлийн хүмүүсийн дунд эрэлт их байдаг ажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.