Дээд зиндааны сүмочид Лондонг зорив
Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн "Hello Kitty" маскотын хамт. Эх сурвалж: "The Japan Times" сонин.

Дээд зиндааны сүмочид Лондонг зорив


   Японы мэргэжлийн сүмо бөхийн холбоо энэ сарын 15-19-ний өдрүүдэд Их Британийн Лондон хотноо макүүчи зиндааны сүмочдын тэмцээн зохиох гэж байгаа билээ. Уг тэмцээнд оролцохоор тус холбооны гишүүд болон сүмочид нийлсэн 120 хүн өчигдөр Лондон руу нисэв. Тэдний дотор ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн багтсан бол ёкозүна Ооносато өмнөх өдөр нь замдаа гарсан байна. Ооносато бямба гарагт “Ханэда” онгоцны буудлаас хөдлөхдөө сэтгүүлчдэд “Хүлээсэн үүргээ биелүүлж, арвин туршлага хуримтлуулах болно” хэмээжээ. Мэргэжлийн сүмо бөхийн холбоо гадаад дахь хамгийн сүүлийн ийм барилдааныг 1991 онд Их Британид зохион байгуулжээ. Сонирхуулахад энэ удаа тэмцээн зохиох “Royal Albert Hall” танхимд өмнөх тэмцээнийг мөн зохион байгуулсан түүхтэй. Тэр үед Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны одоогийн ерөнхийлөгч Хаккакү түрүүлсэн бөгөөд тэрбээр бямба гарагт Ооносатогийн хамтаар Их Британийг зорьсон юм. Тус холбоо 1965-2005 оны хооронд гадаадад 13 башё зохион байгуулжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.