Япон: Өмнөд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүний фестивалийг 20 мянган хүн сонирхжээ
Өмнөд Солонгосын ургацын баярын үндэсний амралтын өдрүүдээр тус улсад үйлдвэрлэдэг гоо сайхны болон хүнсний бүтээгдэхүүн дэлхий нийтийн анхаарлыг ихээр татав. Тухайлбал, Япон улсад болсон солонгос гоо сайхны бүтээгдэхүүнийг танилцуулах арга хэмжээг 20 мянган хүн сонирхжээ. Тодруулбал, “Mega Cosme Land 2025” фестивальд хоёр өдрийн хугацаанд солонгос гоо сайхны бүтээгдэхүүн танилцуулахад ийм тооны хэрэглэгч ирсэн байна. Уг арга хэмжээнд тус улсын гоо сайхны 54 брэнд оролцсоны дотор “Dr. Jart+”, “Anua”, “Laneige”, “Tirgeur”, “VT Cosmetic”, “Skin1004” багтсан байна. Мөн үеэр Германд болсон “ANUGA” хүнс, ундааны дэлхийн хамгийн том яармагт Өмнөд Солонгосын экологид ээлтэй, шинэ хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан байна. 118 улсын 8000 гаруй компани оролцсон энэ яармагт тус улс анх удаа очихдоо түнш орны хувиар оролцжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







