Хятад: Намрын баярын үеэр 219 сая зорчигч галт тэргээр үйлчлүүлнэ

Хятад: Намрын баярын үеэр 219 сая зорчигч галт тэргээр үйлчлүүлнэ


   Хятадын үндэсний баяр болон намрын дунд сарын баярын амралтын долоо хоног өнөөдөр буюу аравдугаар сарын 6-ны өдрөөс 10-ны өдрийг дуустал болох гэж байна. Уг баярын үеэр хятадууд төрсөн тосгондоо очиж, гэр бүлийнхэндээ золгох, эсвэл гадаад, дотоодод аялдаг тул хүн амын зорчих хөдөлгөөн огцом нэмэгддэг. Энэ жилийн баяраар 219 сая зорчигч галт тэргээр аялна гэж Хятадын төрийн мэдлийн Төмөр замын групп тооцоолжээ. Мөн өдөрт зорчигчийн 13000 галт тэрэг үйлчилнэ гэнэ. Зорчигчид дотооддоо Бээжин, Шанхай, Шэнжэн, Гуанжөү хотыг хамгийн их зорих төлөвтэй байгаа аж. Өнгөрөгч ням гарагийн байдлаар галт тэрэгний 90 сая тасалбар хэдийнэ зарагджээ. Иймд төмөр замын удирдлагууд шөнийн болон өндөр хурдны галт тэрэгний шинэ шугам ажиллуулж, нэмэлт үйлчилгээ гаргаж байна. Мөн олон улсын галт тэргээр Монгол, Лаос, Вьетнам, Оросыг зорих жуулчид олон байгаа ажээ. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.