Өмнөд Солонгосын шилдэг их сургуулиудын жагсаалтыг “Korea” их сургууль тэргүүлэв

Өмнөд Солонгосын шилдэг их сургуулиудын жагсаалтыг “Korea” их сургууль тэргүүлэв


   Өмнөд Солонгосын их сургуулиудын чансаа тогтоох “K-universities Global Excellence Rankings 2026” жагсаалтыг “Korea” их сургууль 144.86 оноогоор тэргүүллээ. Араас нь 141.48 оноогоор "Seoul", 140.33 оноогоор “Yonsei” их сургууль орсон байна. Эхний аравт “Sungkyunkwan”, “Hanyang”, “Sogang”, “Ewha Womans University”, “Kyung Hee”, “Dongguk” их сургууль орсон бөгөөд шилдгүүдийн ихэнх нь Сөүл хотод байдаг аж. Их сургуулийн чансааг тогтоохдоо боловсролыг 60, судалгааг 50, оюутны дэмжлэгийг 40, төгсөгчдийн ажил эрхлэлтийг 40 оноогоор үнэлж, нийт дөрвөн талбарын 190 оноогоор дүгнэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.