ЭТТ: Шатахууны тендерт хамгийн бага үнийн санал ирүүлсэн компанийг шалгаруулсан

ЭТТ: Шатахууны тендерт хамгийн бага үнийн санал ирүүлсэн компанийг шалгаруулсан


   "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн шатахуун худалдан авах тендертэй холбоотой ташаа мэдээлэл хэвлэлээр гарсны хариуд тус компани албан ёсны мэдэгдэл гаргасныг толилуулж байна.

МЭДЭГДЭЛ

"Эрдэнэс Тавантолгой" ХК өөрийн техник хэрэгсэлд шаардлагатай түлш шатахуун худалдан авах төсвийг 2025 оны төсөвт батлуулж, оны эхний улиралд "Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө"-нд тусган холбогдох байгууллагаар батлуулсан.

Дээрх төлөвлөгөөт ажилтай холбоотойгоор зарим сошиал сувгаар буруу ташаа мэдээлэл нийтлэгдэж байна.

Төлөвлөгөөт ажлын хүрээнд 294.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй түлш, шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер зарласан бөгөөд тендерт "НИК" ХХК, "Шунхлай петролиум" ХХК, "Содмонгол групп" ХХК-иуд “Роснефть Монголия” ХХК-иас гэрээт борлуулагчийн итгэмжлэлтэй тендерийн материал ирүүлсэн.

Тендер шалгаруулалтад оролцсон бүх оролцогчдын материал шаардлагад нийцсэн гэж үзсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар өсөх дарааллаар эрэмбэлж үзэхэд хамгийн бага үнийн саналыг /239.8 тэрбум/ "Содмонгол групп" ХХК ирүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар гэрээ байгуулагдаагүй, тендерийн үйл ажиллагааны процесс үргэлжилж байгаа бөгөөд компанийн төлөвлөгөөнд тусгагдсан үндсэн үйл ажиллагаатай холбоотой энэхүү тендер нь компанид тогтоосон онцгой дэглэмтэй хамааралгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХК


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.