“Эрдэнэс Тавантолгой” ХК экспортын тээврийг хоёр дахин нэмэгдүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК экспортын тээврийг хоёр дахин нэмэгдүүллээ


   “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт, гарцыг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдааг сайжруулах арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлсний үр дүнд сүүлийн гурван сард экспортын хэмжээ, тээвэр, биржийн борлуулалт өсөж байгаа талаар тус компани мэдээллээ. Компани 2025 оны 6 дугаар сард 1.5 сая тонн нүүрс экспортолсон бол 7 дугаар сард  буюу онцгой дэглэм тогтоосноор 1.95 сая тонн, 8 дугаар сард 2.7 сая тонн, 9 дүгээр сарын 25-ны байдлаар 2.6  сая тонн болж экспорт нэмэгджээ. Энэ сар дуусахад нийт 3.2 сая тонн нүүрс экспортлох төлөвтэй бөгөөд өнгөрсөн 15 жилийн хугацааны хамгийн өндөр экспортын үзүүлэлттэй сар байхаар байна.

   Экспортын хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тээвэрлэлтийн хурдыг хоёр дахин нэмэгдүүлсэн бөгөөд Гашуунсухайт-Ганцмод боомтоор 2025 оны 6 дугаар сард 462 тээврийн хэрэгсэл гарч байсан бол 9 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар  913 тээврийн  хэрэгсэл тус боомтоор гарч тээвэрлэлт өмнөх сараас  хоёр дахин нэмэгджээ.

   2025 оны 6 дугаар сард биржээр борлуулсан нүүрсний экспорт 8%, урт хугацаат уурхайн ам нөхцөлтэй гэрээний нүүрс 92% байсан бол 9 дүгээр сард биржийн нүүрсний экспорт 32% болж нэмэгдсэн байна.  Өөрөөр хэлбэл 2025 оны 6 сард биржийн экспорт 10 сая ам.долларын гүйцэтгэлтэй байсан бол 8 дугаар сард 49.5 сая ам.доллар, 9 дүгээр сард 52.3 сая ам.доллар болж, биржийн экспортын орлого нэмэгдсэн үзүүлэлтэй байгаа ажээ.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.