“Хөвч” олон улсын цөлийн форум Ордос хотод боллоо
Өвөр Монголын Ордос хотод энэ сарын 16-17-ны өдрүүдэд 10 дахь удаагийн “Хөвч” олон улсын цөлийн форум боллоо. “Цөлжилттэй шинжлэх ухаанчаар тэмцэж, ногоон хөгжлийг дэмжье” сэдвийн дор болсон энэ форумд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Цөлжилтийн эсрэг конвенц, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Хятадын Засгийн газрын төлөөлөл, Африк, Европ, Дундад Азийн эрдэмтэд нийлсэн 260 хүн оролцжээ. Тэд цөлжилтийг хянах, тогтвортой хөгжлийн менежмент, байгальд ээлтэй бизнесийн хөгжил зэрэг хэд хэдэн сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон байна. Хуралд оролцогчид мөн Өвөр Монголын Хөвчийн цөлд очиж, цөлжилттэй тэмцэхэд хэрэглэж буй Хятадын арга туршлагатай танилцжээ. 2007 оноос хойш болж буй “Хөвч” форум нь энэ чиглэлийн дэлхийн цорын ганц өргөн хүрээний арга хэмжээ юм.
Эх сурвалж: "China Daily" сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







