Дональд Трамп Их Британид айлчилж байна
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гэргийн хамт өнгөрөгч мягмар гарагаас өнөөдрийг хүртэл буюу хоёр өдрийн хугацаанд Их Британид айлчилж байна. Өнгөрөгч хоёрдугаар сард Цагаан ордонд болсон хоёр улсын худалдааны хэлэлцээний үеэр Их Британийн ерөнхий сайд Кэйр Стармэр Д.Трампад III Чарльз хааны урилгыг гардуулан өгсөн тул ийнхүү айлчилж байгаа аж. Мөн Д.Трамп Их Британид хоёр дахь удаагаа албан ёсоор айлчилж байгаа нь энэ юм. Харин үүнээс өмнө Барак Обама, Жорж Буш зэрэг АНУ-ын ерөнхийлөгч Их Британид төрийн айлчлал хийх бус, ёслолд уригддаг байжээ.
Д.Трамп гэргийн хамт Их Британид мягмар гарагийн орой хүрч, АНУ-ын Элчин сайдын яаманд хоножээ. Харин лхагва гарагт Уиндзор шилтгээнд нисдэг тэргээр очиход угсаа залгамжлах ханхүү, гүнж нар угтан авсан байна. Ингээд хааны гэр бүлийнхэнтэй үдийн зоог барьсны дараа хатан хаан асан Элизабэтийн бунханд хүндэтгэл үзүүлжээ. Харин лхагва гарагийн орой “Apple” компанийн захирал Тим Күүк тэргүүтэй 160 зочин оролцсон үдэшлэгт оролцсон байна. Харин өнөөдөр Д.Трамп Их Британийн ерөнхий сайдтай уулзана.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







