Хойд Солонгос Москва хотод хоолны газар нээлээ
ОХУ-ын нийслэл Москва хотод Хойд Солонгосын “Pyongyang-gwan” нэртэй хоолны газар нээгдсэн тухай тус улсын талаар мэдээлэл нийтэлдэг “NK News” байгууллага мэдээллээ. Тус зоогийн газарт хойд солонгос эмэгтэйчүүд ажилладаг бөгөөд тэд өндөр өсгийт, дүрэмт хувцас өмссөн байгаа нь яг л онгоцны үйлчлэгч мэт харагддаг ажээ. Энэ тухай уг хоолны газарт хооллосон нэгэн орос үйлчлүүлэгч "Telegram" хаягтаа бичжээ. Тэрбээр тахианы далавч, жигнэсэн загас, халуун ногоо, цуутай шөл, кимчитэй шөл захиалахад үнэ нь 44 доллар болсон байна. Мөн энд бибимбаб, рамён, кимчи, солонгос маягийн барбекью зэрэг хоолоор үйлчилж байгаа аж. Гэвч “Pyongyang-gwan” хоолны газраар зөвхөн орос хүмүүс үйлчлүүлэх боломжтой буюу иргэний үнэмлэхийг нь шалгаж оруулдаг байна. Энэ бол Москвад нээгдсэн Хойд Солонгосын хоёр дахь хоолны газар бөгөөд анх одоогоос 15 жилийн өмнө “Koryo” нэртэй хоолны газар нээж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







