Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ким Жон Унд баярын цахилгаан илгээжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ким Жон Унд баярын цахилгаан илгээжээ


   Хойд Солонгос улс байгуулагдсаны 77 жилийн ой энэ сарын 9-ний өдөр тохиолоо. Энэ явдлыг тохиолдуулан Монгол, Хятад, Венесуэлийн ерөнхийлөгч, Палестины удирдагч, Шведийн хаанаас Ким Жон Унд баярын цахилгаан илгээжээ. Ким Жон Ун улс тунхагласны баярын өдрийн ёслолын үеэр төрийн далбааныхаа өмнө зогсож байгаад хэлсэн үгэндээ “Шинэ Чусоноос эхлэн өнөөгийн хүчирхэг улсыг байгуулсан 77 жилийн түүхэн гавьяа өнөөдөр бидний олж авсан “онцгой статус”-аар илэрч байна" гэжээ. Тэрбээр тус улсын ерөнхийлөгчөөс гадна Төрийн хэрэг эрхлэх комиссын 10 дахь дарга юм. Ийнхүү Ким Жон Ун илтгэлээрээ дамжуулан улсаа “онцгой статус"-тай гээд, цөмийн хүчин чадлаа улам сайжруулсаар байхаа нотолжээ. Мөн тэрбээр “Социализм бол цорын ганц зөв зам” гэсэн байна. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.