Тайванийн өмнөх ерөнхийлөгч Цай Инвэнь Японд аяллаар очжээ

Тайванийн өмнөх ерөнхийлөгч Цай Инвэнь Японд аяллаар очжээ


   Тайванийн өмнөх ерөнхийлөгч Цай Инвэнь Японд улс төр, төрийн албаны төлөөлөлтэй уулзахгүйгээр хувиараа аялж байна. Энэ нь 2024 оны тавдугаар сард ерөнхийлөгчийн бүрэн эрхээ дуусгаснаас хойш Японд хийж буй, олон нийтэд мэдэгдсэн анхны аялал нь ажээ. Тэрбээр энэ удаа Токио хотод очилгүйгээр амралтын газарт амарч байгаад явах тухай эх сурвалжууд мэдээлснийг “Mainichi” сонин уламжлав. Цай Инвэнийн ажлын албанаас түүний төлөвлөгөөг тодорхой мэдээлээгүй ч, эх сурвалжууд Тайванийг дэмждэг Японы улс төрийн намын бүлгүүд, хууль тогтоогчидтой уулзахгүй гэдгийг хэлсэн байна.

   Өнгөрөгч долоодугаар сард Тайванийн Гадаад харилцааны сайд Лин Чиа-Лунг Японд айлчлахад Хятадын тал эсэргүүцэл илэрхийлсэн юм. Улмаар ирэх сард болох байсан хоёр улсын Хөдөө аж ахуйн сайд нарын уулзалт хуваарийн зөрүүний улмаас цуцлагдсан байна. Түүх сөхвөл, Тайванийн ерөнхийлөгч асан Ли Дэн-Хуэй 2001 онд Японд эмчилгээ хийлгэхэд тухайн үеийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга Ли Пэний Японд хийхээр төлөвлөсөн айлчлалыг хойшлуулж байжээ.

Эх сурвалж: “Mainichi” сонин.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.