66 настай жүжигчин Венецийн кино наадмын “Шилдэг эрэгтэй гол дүр” шагналыг хүртэв
82 дахь удаагийн Венецийн кино наадам наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 6-ны хооронд болж өндөрлөлөө. Наадмын “Шилдэг эрэгтэй гол дүр” шагналыг Италийн алдарт жүжигчин, өдгөө 66 настай Тони Сервилло “La Grazia” кинонд бүтээсэн дүрээрээ авав. Харин Хятадын жүжигчин Шин Жилэй “Шилдэг эмэгтэй гол дүр” шагналыг “The Sun Rises on Us All” киноны дүрээрээ авлаа. Ингэснээр тэрбээр энэ шагналыг хүртсэн Хятадын гурав дахь эмэгтэй жүжигчин болсон бол 1980-аад оноос хойш төрсөн анхны жүжигчин болов. Тэрбээр Хармөрөн мужийн Хэган хотноо 1986 онд төрж, Драмын төв академийг жүжигчин мэргэжлээр дүүргэжээ. Түүний тоглосон кино нь найруулагч Цай Шанжуны бүтээл бөгөөд эмгэнэлт хайрын түүхийг өгүүлдэг аж. Наадмын “Алтан арслан” шагналыг АНУ-ын найруулагч Жим Жармушын “Father Mother Sister Brother”, шүүгчдийн нэрэмжит “Мөнгөн арслан” шагналыг Тунисын найруулагч Каутер Бен Ханиагийн “The Voice of Hind Rajab” кино хүртэв. Харин “Шилдэг найруулагч” шагналыг “The Smashing Machine” киноны найруулагч, АНУ-ын иргэн Бэнни Сэфди хүртжээ.
Гэрэл зургийн эх сурвалж: “Синьхуа” агентлаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







