Өмнөд Солонгос: Хятадын бүлэг жуулчдыг 15 хоног визгүй зорчуулна

Өмнөд Солонгос: Хятадын бүлэг жуулчдыг 15 хоног визгүй зорчуулна


   Өмнөд Солонгосын Засгийн газар энэ сарын 29-нөөс эхлэн Хятадын бүлэг аялагчдыг 15 хоногийн хугацаанд визгүй зорчуулах болсноо зарлалаа. Тус улсын Хууль зүйн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Засгийн газрын бодлого зохицуулах газрын хамтарсан мэдээллээс үзвэл, энэ бодлогоо ирэх жилийн зургаадугаар сарын 30 хүртэл хэрэгжүүлэх ажээ. Гэхдээ визгүй зорчих эрхийг эдлэх хэд хэдэн нөхцөл бий. Юуны өмнө энэ журам Өмнөд Солонгосын Засгийн газраас сонгосон аяллын агентлагаар дамжуулан аялах бүлэг жуулчдад хамаарна. Мөн жуулчид ирэх, очихдоо нэг агаарын хөлөг юм уу, усан онгоцоор зорчих ёстой. Энэ шинэ бодлого нь бүс нутгийн аялал жуулчлал, эдийн засгийг өсгөх, хоёр орны иргэдийн нөхөрсөг харилцааг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж Өмнөд Солонгосын эрх баригчид тооцоолсон байна. Сонирхуулахад, тус улсын Жэжү аралд Хятадын бүлэг болон ганцаар аялагчид 30 хоног визгүй зорчих эрхтэй байдаг.

Эх сурвалж: “Global Times” сонин.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.