Нийслэл, орон нутагт дэлхийн жишигт нийцсэн 11 хөлбөмбөгийн талбай барина

Нийслэл, орон нутагт дэлхийн жишигт нийцсэн 11 хөлбөмбөгийн талбай барина


   Боловсролын яам, Монголын хөлбөмбөгийн холбоо хамтран еөрнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тэгвэл тэмцээний ажлын хэсэг өчигдөр хуралдахад, Олон улсын хөлбөмбөгийн холбооны санхүүжилтээр хүүхэд залууст зориулсан дэлхийн жишигт нийцсэн 11 хөлбөмбөгийн талбайг нийслэл, орон нутагт байгуулах ажилд Боловсролын яамнаас Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтрахаар болжээ. Харин энэ жилийн "Мөрөөдлийн гоол" тэмцээний шагналын сан 200 сая бөгөөд өдгөө орон даяар тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалт болж байна. Тэмцээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 330 сумын сургуулиудаас шалгарсан эрэгтэй, эмэгтэй багийн тамирчид өрсөлддөг. Өнгөрсөн жилийн тэмцээнийг Олон улсын хөлбөмбөгийн холбооны “FIFA Football for Schools” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор охид, хөвгүүдийн U12, U14, U16 насны ангилалд зохион байгуулахад хот, хөдөөгийн 61 багийн 900 орчим хүүхэд оролцсон юм.

Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.