E-Mongolia цахим системээр апостиль гэрчилгээ олгож эхэллээ
E-Mongolia төрийн мэдээллийн нэгдсэн системээр дамжуулан англи хэлээр гардаг 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод цахим апостиль гэрчилгээ олгож эхэллээ. Монгол улсын баримт бичгийг гадаадын улс оронд хэрэглэхэд апостиль гэрчилгээгээр баталгаажуулдаг бөгөөд ийм тохиолдолд Гадаад орны албан баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай Гаагийн конвенцийн гишүүн 125 улсад хүчин төгөлдөр үйлчилдэг. Ингэснээр Монгол улсын иргэд төрсний бүртгэл, иргэний үнэмлэх, гэрлэсний бүртгэл, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа, иргэний, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас, жолоочийн болон дархлаажуулалтын мэдээллээ нотариатчаар гэрчлүүлэх, баталгаат орчуулга хийлгэх шаардлагагүйгээр гадаад оронд цахимаар гэрчлүүлэх боломжтой болж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







