Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй утсаар ярилаа

Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй утсаар ярилаа


   Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч И Жэ-Мюн өнгөрөгч зургаадугаар сард бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэснээс хойш дэлхийн улсуудын төрийн тэргүүн нартай утсаар ярьж байгаа билээ. Тэрбээр өчигдөр буюу есдүгээр сарын 4-нд Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй утсаар ярьсан байна. Энэ үеэр У.Хүрэлсүх түүнийг Өмнөд Солонгосын 21 дэх ерөнхийлөгч болсонд баяр хүргэсэн бөгөөд И Жэ-Мюн хариу талархал илэрхийлээд, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Тэд мөн талуудын харилцаа стратегийн түвшинд байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн байна. Мөн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тус улсад төрийн айлчлал хийх урилгыг дахин нотолжээ.

   И Жэ-Мюн ерөнхийлөгч болоод хамгийн түрүүнд буюу зургаадугаар сарын 6-нд Дональд Трамптай утсаар ярьж хоёр улсын хамтын ажиллагаа болон гаалийн татварын асуудлыг хэлэлцсэн юм. Улмаар Япон, Хятад, Чех, Вьетнам, Австрали, Өмнөд Африк, Австрали, Малайз, Австри, Индонез, Арабын нэгдсэн Эмират, Шинэ Зеланд, Турк, Катар, Казахстан, Швед, Герман, Узбекистаны төрийн тэргүүнүүдтэй ярьсан билээ. Харин Монгол улс руу залгахын өмнө буюу өнгөрөгч сарын 29-нд Киргизстан, Тажикистаны төрийн тэргүүнтэй утсаар ярьсан юм. Ийнхүү Монгол улсын ерөнхийлөгч түүний утсаар ярьсан 21 дэх улсын төрийн тэргүүн боллоо.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.