Өмнөд Солонгосын Үндэсний ассамблейн дарга Хойд Солонгосын удирдагчтай гар барив
Хятад улс Дэлхийн II дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэж өчигдөр Тянаньмэний талбайд цэргийн баярын жагсаал хийсэн билээ. Энэ жагсаалд олон улсын төрийн тэргүүн уригдсаны дотор Өмнөд Солонгосын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шик, Хойд Солонгосын ерөнхийлөгч Ким Жон Ун нар багтсан юм. Олон улсын ажиглагчид энэ хоёр улсын төлөөллийг Бээжинд шууд уулзана гэж таамаглаагүй байсан ч тэд цэргийн жагсаал эхлэхийн өмнөхөн гар барьжээ. Гэхдээ энэ талаар Өмнөд Солонгосын парламентын даргын ажлын албанаас тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Ү Вон Шикээс, Ким Жон Унд дайх үг бий эсэхийг асуухад “Энэ хүнд нөхцөл байдалд Солонгосын хойгт энх тайван тогтоох нь тун чухал ач холбогдолтой” гэж хэлсэн тухай мэдээлжээ. Харин ОХУ-ын тал тэднийг тусгайлан уулзаагүй, жагсаалын үеэр таараад гар барьж, мэнд мэдсэн гэв. Харин баярын жагсаалын үеэр Ү Вон Шик, Ким Жон Ун нар бие биедээ огт ойртоогүй юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







