Япон: Намрын нойрны долоо хоног болж байна
Япон улс дэлхийн хөгжингүй орнууд дотор иргэд нь хамгийн бага унтдаг оронд тооцогддог тул жил бүрийн гуравдугаар сарын 18, есдүгээр сарын 3-нд нойрны өдрийг тэмдэглэдэг. Тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам, Нойрны судалгааны нийгэмлэг хамтран нойрны эрүүл мэнд сайн байх нь тун чухал болохыг сурталчилж, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2011 оноос энэ өдрийг тэмдэглэж байна. Хаврын нойрны өдөр нь Дэлхийн нойрны өдөртэй ойрхон тохиодог. Харин намрын өдрийг 9 буюу "кү"-г “гу” болгоод, 3 буюу “сүри” гэсэн дуудлагатай нийлүүлж "гүссүри" буюу гүн унтах гэсэн үгтэй ойролцоо сонсогддог тул сонгожээ. Улмаар есдүгээр сарын 10-ныг хүртэл нойрны эрүүл мэндийн долоо хоногийг тэмдэглэж, олон төрлийн арга хэмжээ орон даяар зохион байгуулсаар байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас 2021 онд хийсэн судалгаагаар япончуудын өдөрт унтах хугацаа дунджаар 7 цаг 22 минут гэж гарсан нь тус байгууллагын гишүүн 30 улс дотор хамгийн багад тооцогджээ.
Эх сурвалж: "Mainichi" сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







