Ким Жон Ун Бээжинд охиноо дагуулж иржээ
Хятадын нийслэлд өнөөдөр болох Ялалтын баярын 80 жилийн ойн цэргийн жагсаалын хүндэт зочин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр Бээжинд ирэв. Түүнийг Гадаад хэргийн сайд Чой Сон Хий, Олон улсын харилцааны газрын дарга Ким Сон Нам зэрэг нам, засгийн газрын өндөр албан тушаалтнууд дагалдаж яваа юм. Бээжинд мягмар гарагийн 16 цагт ирсэн Ким Жон Уныг галт тэрэгний буудал дээр Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Цай Чи угтан авчээ. Энэ үед авсан гэрэл зурагт түүний охин Ким Жү Аэ гарсан байна. Үүнийг олон улсын шинжээчид 12 настай энэ охин Ким овогтны засаглалын дараагийн залгамжлагч болохыг илтгэж байна гэж дүгнэв. Тухайлбал, Өмнөд Солонгосын шинжээчид дүгнэхдээ, охиноо дагуулж яваа нь нэг талаасаа түүнийг дипломат ажилд сургаж буй хэрэг хэмээн тайлбарлажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







