Монгол, Хятад, Оросын аялал жуулчлалын холбоонд Москва, Казан нэгдлээ
Монгол, Хятад, Оросын олон улсын аялал жуулчлалыг дэмжих бага хурал өнгөрөгч сарын 26-нд Хөххотноо болжээ. “Арван мянган майл цайны зам” нэртэй уг хурлын үеэр Монгол, Хятад, Оросын аялал жуулчлалын холбоонд Москва, Казан хот гишүүнээр элссэн байна. Ийнхүү 2016 онд байгуулагдсан тус холбоо гурван улсын 26 төлөөлөгчтэй болов. Тодруулбал, анх 12 гишүүн үүсгэн байгуулагч болсон бол одоо 26 болсны долоо нь Монгол, ес нь Хятад, 10 нь Оросынх ажээ. Мөн бага хуралд дээрх гурван улсаас гадна Казахстаны төлөөлөл оролцож, нийт 400 гаруй зочин төлөөлөгч цугласан байна.
Эх сурвалж: goinnermongolia.com
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







