Тяньжинд Монголын танхимыг нээв

Тяньжинд Монголын танхимыг нээв


   Хятадын боомтын хот Тяньжинд болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн 25 дахь удаагийн хуралдаанд Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцсон билээ. ШХАБ-ын хуралдаанд 20 гаруй улсын төрийн тэргүүн, олон улсын 10 байгууллагын төлөөлөл цугласан юм. Энэ үеэр Тяньжин хотыг олон улсын боловсролын хамтын ажиллагааны төв талаас нь сурталчилж хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулжээ. Мөн эдийн засаг, бизнес, хүмүүнлэг, соёлын харилцааны олон арга хэмжээ болсон байна. Тухайлбал, Тяньжиний олон улсын боомтын иж бүрэн үйлчилгээний танхимыг нээсэнд Монголын тусгай танхимыг байгуулжээ. Цаашид улс орон тус бүрд зориулсан тусгай танхимууд байгуулж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны “нэг цэгийн” үйлчилгээний платформ бий болгохоор зорьж байна. Одоогоор Монголын танхимыг нээгээд байгаа бол энэ онд Орос, Казахстан, Узбекистан, Камбожийн тусгай танхимыг нээхээр төлөвлөжээ. Тяньжин хотын дэд захирагч Ван Шүгийн хэлснээр энэ оны 1-6 сард ШХАБ-ын орнууд тус хотоор дамжуулан хийсэн гадаад худалдаа буюу экспорт, импортын хэмжээ 7.48 тэрбум доллар болж жилийн өмнөхөөс 5.2 хувиар өссөн байна. Мөн энэ удаагийн хуралдааны үеэр тус хот 11 улсын хоттой ах, дүүгийн харилцаа тогтоожээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.