"Эрдэнэс Тавантолгой" ХК биржийн нэг өдрийн арилжаагаар 134 мянган тонн нүүрс борлуулжээ
Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан өчигдөр хийсэн дөрвөн удаагийн арилжаагаар "Эрдэнэс Тавантолгой" ХК 19.2 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс, 64 мянган тонн хагас коксжих нүүрс, 51.2 мянган тонн эрчим хүчний нүүрс, нийт 134.4 мянган тонн нүүрс борлууллаа. Уг арилжаагаар, баяжуулсан коксжих нүүрсний үнэ анх нэрлэснээс 11.5%-иар өсөж 133.4 ам.доллар болсон бол хагас коксжих нүүрсийг 66.4, эрчим хүчний нүүрсийг 39 доллароор худалдахаар хэлцэл хийжээ. "Эрдэнэс Тавантолгой" ХК биржийн арилжааг эрчимжүүлэх, нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, онцгой дэглэм тогтоосноос хойш буюу өнгөрсөн нэг сарын хугацаанд биржээр 16 удаа арилжаа хийж нийт 774.4 мянган тонн нүүрсийг 45.9 сая ам.доллароор борлуулаад байна.
Гэрэл зургийн эх сурвалж: ЭТТ ХК.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







